Их Эзэний хайр ивээл үргэлж байх юмаа. Та бүхэндээ Ертөнцийн Эзэний агуу хайр энэрэлээс хуувалцаая саяхан Сингапур явах дарханы багынхан уулзах уулзалт болж өнгөрөөд яг энэ үед нийт замын зардал маань Есүс Их Эзэний минь хайр ивээлээр бүтлээ. Их Эзэндээ талархаж байна. Үнэндээ би Ертөнцийн Эзэнээс гуйгаад л байсан л даа сүүлдээ яах аргагүй гайхаж бас эргэлзэх бас итгэл минь алдрах үе хүртэл ирсэн. Гэхдээ Ертөнцийн Эзэн надад замаа харуулж бас нээж өгсөн юм чинь заавал надад хэрэгтэй санхүүг хангаж өгнө гэдэгт итгэж байсан. Бас итгээд зүгээр суугаад байж чадахгүй юм байна лээ нэг юм хийж бас эрэлхийлэх хэрэгтэй гэдэгээ мэдэж байсан. Энэ нь хэн нэгнээс мөнгө гуйж асуух нь сонин санагдаад ямар нэг санхүүгийн эх үүсвэр буюу ажил хийх хэрэгтэй байлаа. Өөрийн чадах бүх зүйлээ хамгийн сайнаараа хийж байгаа маань бас чухал байсан.
Харин одоо жаахан өөр зүйл хуваалцая. Аялалын талаар
Ямар ч байсан 3 сарын 9 нд дарханаас хот орох юм байна лээ. Тэгээд шөнө 00:00 цагт нисэх сурагтай. Korean airline аар. анх удаа онгоцонд сууна даа хэхэ. Тэгээд Seoul дээр буугаад тэндээсээ дараагийн нислэг хүртэл бараг 10 цаг хүлээнэ гэсэн. Бас далим Хангүг харах нь дээ. Одоо харин Сингад шөнө буух юм шиг байна лээ. Энэнээс илүү мэдэж байгаа одоохондоо алга даа. Харин очоод сонин сайхнаасаа хуваалцанаа. Ертөнцийн Эзэний ажилуудаас.
Нээрээ сониноос удахгүй Дарханы баярын үйлчлэлийн жижиг web хуудас гарах гэж байгаа мөн Христийн Нөхөрлөлийн хүүхдийн үйлчлэлийн тухай бичих болноо. ЗОЧИЛЦГООГООРОЙ. Дарханд net iin хурд бага болохоор үнэхээр юм бичих чадахгүй юмаа би бас өөрөө ажилтай байгаа болохоор бас зав маань болж өгөхгүй уг нь жижиг сажиг юм сураад л байгаа даан ч тэрнийгээ хэрэгжүүлж чадахгүй байна. Та бүхэн хурдан net, сайн комьпютертэй болохын төлөө миний төлөө гуйж байгаасай гэж хүсэж байна. GOD BLESS US ALL
No comments:
Post a Comment