Энэ зураг бол эр бэлгийн хэдэн сая эсний нэг өндгөн эсрүү явж байгаа байдал. Эрчүүдээ, Та өөрийгөө хамгийн азтай бас лаг нь гэж мэдэх үү? Яагаад гэхээр энэ хэдэн зуун сая эс дундаас та түрүүлсэн учраас та өнөөдөр байгаамдаа. Магадгүй та дийлээгүй ялаагүй бол хэн нэгэн таны оронд байх байсан ч юм билүү. хэхэ
6 дахь долоо хоногоос ураг маш хурдацтай өснө. Зүрх нь эхнийхэс 2 дахин цохилж эхлэх бөгөөд минутанд 140-150 цохилж нярайн хүйсээр цус шахагдана.
4-5 сартайдаа бүх эд эрхтнүүд үүсэх бөгөөд гайхамшигтай зохицуулалттай байна. Зарим хөдөлгөөнүүдээр эрхтнүүдийн эрүүл байгаа эсэх нь мэдэгдэнэ.
18 долоо хоногтой ураг 24 см өндөр болж эхийн хэвлий дэх амьдралынхаа хагасыг өнгөрүүлсэн, төрөх үеийн өндрийнхөө талд хүрсэн байна.
Удалгүй энэ бяцхан ураг эхийн хэвлийгээс өөрийн хүссэн цагтаа гарах болно. Олон хүмүүс бас эмч нар төрөх цагаасаа эрт төрсөн эсвэл оройтсон гэж ярих ч энэ нь тийм биш тэр бяцхан хүү/охин хэзээ төрөхөө өөрөө л шийддэг.
Үнэндээ би өөрөө их айдаг байсан. Хүүхэдтэй болоод одоо яанаа. (орон байр, мөнгө санхүү ...) Бас нэг хэцүү юм маань миний 2 дахь хүүхэд байсан. Тэгээд дээрээс нь би хүмүүсийн хэлдэгээр хар нялхаараа амьтан шүү дээ гэж боддог байсан. Гэхдээ би яагаад энэ бүхнийхээ хариуцлагаас зугатаах ёстой вэ?. Тийм учраас миний хийх ёстой л зүйлийн нэг юм байна гэж бодож байсан. Харин одоо бол миний бодол шал ондоо болсон. Ертөнцийн Эзэн надад өгөх юм бол би тосоод л авна. Библи дээр хүүхэд бидний медаль(шагнал) гэж байдаг. Зүгээр нэг хүнд медал өгдөггүй биз дээ. Тийм учраас би итгэдэг. Ертөнцийн Эзэн намайг шагнаж байгаа гэдэгт. Та ч гэсэн магадгүй хүүхэдтэй болох юм бол энэ зүгээр нэг байдаг л зүйл биш шүү. Таныг шагнаж байгаа юм. Хэн ч шагнал авахаасаа татгалзахгүй биздээ. Би л лав тэгэж итгэж байна.
No comments:
Post a Comment