Wednesday, November 5, 2008

MARRIAGE ENCOUNTER 2008

Саяхан бид 2 гэр бүлийн учрал гэдэг хичээлд орсон юм. 3 өдрийн турш буудалд буугаад маш гайхалтай байсан энэ өдрүүдэд. Сингапурын FCBC сүмийн тэргүүн туслах пастор Мелвин МаК пастор гэр бүлийн хамт ирж энэ учирлыг хийж өгсөн. Гэхдээ Ертөнцийн Эзэн л бүгдийг хийж өгсөн л дөө. Ертөнцийн Эзэнийг алдаршуулъя. 2 дахь өдрийн орой бид нар EMPIRE гэдэг restaurant оройн зоогд хамтдаа орсон. Үнэхээр cool байсан. Оройн зоогийн үеэр сууж байгаа нь. Энэ рестарон дарханы 2 том рестароны 1 юм. Дарханд ирэхээрээ орж үзээрэй. Дажгүй шүү.Дарханы баярын үйлчлэлийн магтан дуунд үйлчилдэг 2 найз маань хамт учралд орсон юм. Тэд 1 хөөрхөн хүүтэй.Мелвин Мак пастор түүний эхнэрийн хамт сургалт болсон өрөөнд хамтдаа. Миний хувьд энэ пастортой хамт байхад үнэхээр сайхан байсан. Сүүлд нь бүр явуулмааргүй санагдсан шүү хэхэхэ. Зүгээр л энэ пасторыг бас гэр бүлээ авч явж байгаа нь хэрхэн аавын үүргийг гүйцэтгэж байгаа нь үнэхээр хүндэлмээр байсан. Бүр юм ярихаасаа хүртэл эмээн хүндлэм байсан шүү. Эхний хэдэн өдөр тийм байгаагүй зүгээр инээж ханайгаад л энгийн байсан сүүлийн өдөр Мелвин Мак пастор охиныхоо өөртөө бичсэн захиаг уншиж өгсөн. Яг энэ үеэс л хойш миний дотор тэр мэдрэмж урсаад орж ирсэн. (Энэ мэтчилэн олон гайхамшигтай зүйлс хийсэн л дээ гэхдээ тэр бүгдийг бичвэл нэлээн юм болох байх) Бас 1 чухал хийсэн нэг зүйл бол гэр бүлийн тангараг өргөсөн явдал байсан. Ертөнцийн Эзэний өмнө тангараг өргөх нь бид 2 ийн хувьд маш чухал байсан юм. Түүний хайран дээр гэр бүлээрээ алхах амьдралын шинэ аяныг дахин нэг эхлүүлсэн. Түүнийг магтъя.

No comments: