Бусдыг дагуулагч нэгэн болгох нь
Зан төлөв: Хад мэт бай
Удирдлага бол хүмүүсийн нэгэн нийтлэг зорилгод хөдөлгөж чадах чадвар ба эрч хүч бөгөөд итгэлтэй байдлыг өдөөдөг зан чанар юм.
-Английн цэргийн маршал Бернард Монтгомери
"Амар тайван аниргүй байдлын төлөө" гээд өөрийн туршлага эсвэл итгэл үнэмшилүүдээс хэзээ ч бүү татгалз.
-Төрийн ажилтан, Нобелийн Энх Тайвны шагналтан Даг Хаммарскжолд
Бүгдийг зөв байрлалд оруулсан нь
Хэрэв та жижиг онгоцны буудлуудаар аялсан эсвэл агаарын тээврийн онгоцоор ниссэн туршлагатай бол "Леар" тийрэлтэт онгоцыг харсан эсвэл үүгээр ниссэн ч байж магадгүй. Надад түүгээр нисэх боломж 2 ч удаа олдсон энэ бол яахын аргагүй шинэ ололт байлаа. Тэдгээр онгоц нь 5-6 хүний багтаамжтай жижиг боловч маш хурдан. Энэ нь тийрэлтэд хөдөлгүүр бэхэлсэн нарийхан метронд явж байгаа мэт байдаг.
Леар тийрэлтэд онгоцоор явсан үйл явдал минь бүхэлдээ үнэхээр гайхамшигтай сайхан байсныг дурдах нь зүйтэй байх. Цагийг хэмнэдэг нь надад хамгийн гайхалтай санагдсан. Үнэндээ би агаарын тээврээр хэдэн мянган бээр аялсан. Онгоцны буудал уруу машинаар удаан явдагт би бүр дасчихжээ. Эргэж буцах хөлсний такси, зөөврийн тээврийн хэрэгслүүд, буудлын бөглөрөл зэрэг саадууд эцэс төгсгөлгүй мэт санагдана. Яг л хар дарсан зүүд мэт. Тэгвэл леар хөдөлгүүрт онгоцоор нисэх нь аяллын цаг хугацааны хагасыг хөнгөхөн хэмнэдэг.
Энэ гайхамшигт онгоцыг бүтээгч нь Билл Леар хэмээгч эр. Тэр бол зохион бүтээгч, нисгэгч, бизнесийн удирдагч ба 150 гаруй патентийн эзэн. Эдгээр автомат онгоц, машины радио, найман замтай соронзон туузнууд багтана. Леар сэтгэгчийнхээ хувьд тэргүүлэгч байсан ба 1950 онд жижиг тийрэлтэт онгоцны үйлдвэр байгуулах бололцоотойг тэр олж харсан. Түүний мөрөөдөл бодит биеллээ олоход хэдэн жил шаардагдсан. Гэвч 1963 онд Леар хөдөлгүүрт онгоцоор анхны нислэгээ хийж, 1964 онд үйлдвэрийн анхны хөдөлгүүрт онгоцоо үйлчлүүлэгийнхээ гарт гардуулжээ.
Леар тэр даруй амжилт олж, богино хугацаанд олон онгоц худаалдаалсан гэвч ажилаа эхлээд удаагүй байтал түүний үйлдвэрлэсэн 2 онгоц тодорхой бус шалтгаанаар осолдсон тухай сонсоод тэр маш их гутаржээ. Тухайн үед тэрээр 55 онгоц зарсан байсан ба онгоц авсан бүх үйлчлүүлэгчид уруу өөрийнх нь ажилын хэсэг шалтгааныг тогтоох хүртэл ямар ч онгоцыг бүү хэрэглэ хэмээн хэл хүргүүлжээ. Түүнд, өөр бусад олон хүний амийг урьдчилан хамгаалах нь мэдээллийн хэрэгсэлээр шуугилдаж болох сөрөг мэдээллээс илүү чухал байсан юм. Тэрээр унасан онгоцнуудыг судалж боломжын шалтгааныг нь тогтоосон боловч газарт техникийн асуудлыг баттай тогтоох боломжгүй байв. Оношлогоо нь зөв эсэхийг шалгах ганц арга байсан нь тэр өөрийн биеэр агаарт хөөрч шалгах хэрэгтэй байсан. Энэ нь маш аюултай туршилт байсан ба туршилтын хугацаанд хяналтаа алдаж өмнөх онгоцнуудын адил осолд орохоо шахжээ. Гэхдээ шалгалтаа бүрэн хийж чадсан ба алдаа хаанаа байсныг ч олж тогтоожээ. Улмаар шинэ эд ангийг бүтээж өмнө нь зарсан бүх онгоцнуудаа тааруулан өгсөнөөр аюулыг зайлуулсан юм.
Леар онгоцнуудаа нисгээгүйгээс болж их хэмжээний мөнгө алдаж мөн олон боломж бүхий худалдан авагчидынхаа сэтгэлд эргэлзээг төрүүлсэн. Үүний үр дүнд тэр бизнэсээ дахин босгохын тулд 2 жилийг зарцуулсан. Гэхдээ тэр энэ шийдвэртэй хэзээ ч харамсаагүй тэр өөрийн амжилт байтугай өөрийн амийг хүртэл энэхүү дутагдлаа илчлэхдээ зориулж золиосолсон боловч тэр өөрийн шудрага байдлаа авч үлдсэн юм. Үүнд зан төлөв шаардлагатай.
Удирдагч хүний амьдралын янз бүрийн нөхцөл байдлуудад гарсан шийдвэрүүд нь түүний зан төлөвийн талаар олон зүйлсийг өгүүлдэг. Хямрал зан төлөвийг үргэлж төлөвшүүлдэггүй ч саад бэрхшээл хүнийг 2 жимийн аль нэгийг нь сонгоход хүргэдэг уулзвар юм. Нэг нь зан төлөв нөгөө нь буулт хийх. Хэрэв хүн зан төлөвийг сонговол ялангуяа эн сонголт нь сөрөг үр дагавар авчирах ч байсан зан төлөвийг сонгох бүрдээ тэр илүү хүчирэхжидэг. Нобелийн шагналт зохиолч Александр Солзенитсин газар дээр оршин байгаагын утга учир нь бидний өмнө бодож байсан шиг хөгжил цэцэглэлтэнд биш харин сүнсний хөгжилд байгаа юм гэж цохон тэмдэглэжээ. Зөвхөн удирдагчийн хувьд бус харин хувь хүний хувьд зан төлөвийн хөгжил гэдэг нь бидний хөгжилийн зүрх нь юм.
No comments:
Post a Comment