... Зан төлөв бол зөвхөн яриа биш
Хүн бүхэн өөрийгөө шудрага гэж хэлж чадна. Харин түүний үйлс зан төлвийн жинхэнэ хэмжүүр юм. Таны зан төлөвийн жинхэнэ хэмжүүр юм. Таны зан төлөв таныг хэн болохыг тодорхойлдог. Зан төлөв таныг юу харж байгааг харуулдаг. Юу харж байгаа чинь юу хийж байгааг харуулдаг. Тиймээс удирдагчийн зан төлвийг хэзээ ч үйлсээс нь салган харж болохгүй. Хэрэв удирдагчийн үйлдэл ба зорилго үргэлж хоорондоо зөрчилдөж байвал учрыг нь олохын тулд түүний зан төлөвийг хар.
Авъяас бол бэлэг, харин зан төлөв бол сонголт
Амьдралд бидэнд сонголт хийж чадахгүй зүйлс олон байдаг. Бид эцэг эхээ өөрсдөө сонгодоггүй. Төрөх газар, цаг хугацаа, нөхцөл байдлаа бид өөрсдөө сонгодоггүй. Харин бид зан төлөвөө өөрсдөө сонгож чадна. Бид хүнд нөхцлөөс зугтах буюу давж гарах үнэнийг гуйвуулах буюу үүний дагуу байх, хялбархан мөнгө олох буюу их үнэ төлөх гэх мэт сонголтуудыг хийж байхдаа үргэлжлүүлэн өөрийн зан төлвийг бүтээж чадна.
Зан төлөв амжилтыг хүмүүстэй хамт авчирдаг
Жинхэнэ удирдлага заавал бусад хүмүүсийг хамааруулдаг. (хэрэв хэн нэгэн удирдаж байна гэж бодовч хэн ч түүнийг дагахгүй бол тэр хүн зүгээр л салхинд гарч явна гэсэн хошигнол байдаг.) дагалдагчид удирдагчийнхаа алдаа дутагдалтай зан төлөвийг мэдвэл түүнд найдахгүй бөгөөд үргэлжлүүлэн түүнийг дагахгүй.
Удирдагчид өөрсдийн зан төлвийнхөө хэм хэмжээнээс дээш гарч чадахгүй
Авъяас чадвартай хүмүүс маш өндөр амжилтад хүрснийхээ дараа унасан тохиолдлуудыг та нар мэдэх үү? Энэ явдал зан төлөвөөс л болдог. Харвардын Анагаахын Их Сургуулийн сэтгэл зүйч, The Succes Syndrome (Амжилтын Синдром) ийг зохиогч Стивн Берглас гэгч сэтгэл судлаач хэлэхдээ “Өндөр амжилтанд хүрсэн боловч дарамтыг тэсвэрлэж чадах зан төлвийн суурь байхгүй хүмүүс сүйрэл уруу явж байна гэсэн үг” гэжээ. Тэр тийм хүмүүс дараах 4 замын аль нэгэн уруу амархан ордог жамтай гэж итгэдэг: бардамнал, ганцаардал, адал явдал эрэх, завхайрал. Эдгээр нь сул дорой зан төлөвт ирэх аймшигт төлөөсүүд юм.
Дүгнэлт
Хэрэв та Бергласын энэ дөрвөн тодорхойлолтуудын аль нэгэнд өөрийгөө орсон байгааг мэдсэн бол амсхий. өөрийн амжилтын талаарх зарим санаа зовнилоос зайлсхийх алхам хийхийн тулд та хийх ёстойгоо хийж, мэргэжлийн тусламж хай. Та өөрийн орчихсон байгаа энэхүү зэлүүд хөнийг цаг хугацаа, мөнгө эсвэл илүү тансаг байдлаар гэтэлнэ гэж бүү бод. Зан төлөв дэх анзаарагдахгүй ан цавууд нь цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрч илүү мөхлийг авчирна.
Гэр орондоо ажил дээрээ хамт олон дотроо бусдыг удирдахад зан төлөв чинь таны хамгийн давуу зэвсэг байдаг гэдгийг ухаар. Мид Парк компаний ерөнхийлөгч Алан Бернард, "Удирдлагад ирэх ёстой хүндэтгэл нь тухайн удирдагч ямар ёс суртахууны асуудалгүй байхыг шаарддаг. Удирдагч бол зөв буруугийн хоорондын шугамаас дээгүүр оршигч байгаад зогсохгүй мөн тэрээр "саарал" хэсгээс холуур байгч юм." гэж дурджээ.
No comments:
Post a Comment