Tuesday, December 9, 2008
Heart of Kingdom
Хаанчлалын сэтгэлгээтэй болох
Аливаа улс хаашаа явах нь Христчин чуулга хүмүүсийн гарт байдаг. Христчидийн гол төвлөрөх ёстой зүйл бол хаанчлалын төлөө юм. Үүнийг хийхийн тулд эхлээд
Амлагдсан нутаг (Promise Land)
Амлагдсан нутаг буюу дуудлагыг олох. Та хаана дуудагдсан бэ? Юунд дуудагдсан бэ? Магадгүй энэ нь хайр, сэтгэлийн зовлон хоёрын хоорондох зайнд байдаг. Харин үүнийг юу вэ гэдгийг мэдэхийн тулд:
Та юуг дуртай баяр хөөртэйгээр хийдэг вэ?
Юуны төлөө хүсэл тэмүүлэл (passion) тай болдог вэ?
Юунд та догдолон баяр хөөртэй болдог вэ?
Магадгүй толгойноос гардаггүй асуудалууд таны сэтгэлийг шаналгаж санаа зовдог зүйл байж болох юм. Жишээ нь зарим хүнд абортын талаар сонсоход үнэхээр сэтгэл нь эмзэглэж санаа зовдог байж болно. Магадгүй энэ нь таны тэр дуудаж байгаа газар байх. Гэхдээ хэн нэгэн энэ газрыг танд хэлж өгч чадахгүй. Харин би өөрөө үүнийг олж мэдэхдээ ариун сүнсээр дамжин мэднэ. Сүмд байгаа хүн болгонд алсын хараа байдаг.
Ертөнцийн Эзэний хувьд сүм чуулган жижиг том нь тийм ч сонин биш. Харин жижиг ч том ч нийгэмд нөлөөтэй байгааг хардаг. Ганцхан сүмээ хөгжүүлээд байх биш харин энэ нийгмийг өөрчлөхийн тулд ашиглах хэрэгтэй. Үйлчлэлээ зөвхөн сүмээр хязгаарлаж болохгүй. Үүний тулд бид нар өөрсдөө ариун сүнсний авъяас чадварыг хөгжүүлж байх хэрэгтэй. Энэ дуудлагыг мэдэхийн тулд одоо байгаа газраа хариуцлагатай сайн ажиллах нь чухал.
Сүм яагаад чухал вэ?
Сүмд энэ нийгэмд нөлөөлөх гээд байгаа удирдагч нарыг бэлдэх гэж байгаа учираас хариуцлагатай чухал ажил юм. Энэ бүгдийн үндэс суурь нь хайр юм. Зүгээр нэг сэтгэлийн хөдлөл биш асар их хайр байх ёстой.
Энэ хүртэл сонсож ойлгосон зүйлээ бичлээ.
Хаанчлалын сэтгэлгээ гэж миний хувьд эхлээд зүгээр хараа минь тэлж байгааг харж байгаа. Бид нар юунд дуудагдсан юуг хийх ёстой. Энэ бүгдийгээ хийгээд байх л юм байна. Байгаа бүх боломжоороо нийгэмд нөлөөлөх гарцыг хайж эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Ямар ч байсан хийхээр төлөвлөсөн зүйл олсон байгаа. Эхлээд сургууль дээрээ үнэгүй гитарын сургалт явуулдаг юм билүү. Саяхан сургуулийнхаа нэг хүүхдэд сарын 25000 төг өөр гитар заах гэж байсан тэгээд удалгүй больчихсон. Ертөнцийн Эзэн намайг үнэгүй гитар заа гэж байгаа юм шиг байна хэхэ. Би хэдий тийм аймар лаг биш ч зүгээр мэдэх хэмжээндээ анхны мэдэгдхүүнийг заая гэж бодоод хамгийн гол нь би өөрт байгаа зүйлээ тэр хүүхдүүдэд хуваалцаж нөхөрлөлийг бий болгох нь миний хувьд их чухал байгаа. Дараа нь хэрэв үүнийгээ амжилттай сайн хийвэл дараа нь тамхины тухай сургалт хийе гэж бодоод яагаад гэхээр манай сургууль дээр энэ асуудал үнэхээр хүнд байгаа юмаа. Захын нэг хүүхэд л завсарлагаанаар сургуулийнхаа урд тамхи татаад сууж байх жишээтэй зарим нь бүр сургууль дотор татна гээч. Үнэндээ юугаар өөрийгөө яаж хордуулж байгаагаа ч мэдэхгүй бүр мэдэхийг ч хүсдэггүй хүүхэд байдаг байх. Нээрээ би интернетээс энэ талаар мэдээлэл хайгаад явж байсан чинь энэ талаар нэг нийтлэл байнаа. Тэгээд уншлаа тэгсэн төгсгөлд нь “Мэдээж тэдэнд өөрийгөө алах эрх бий л дээ” гэсэн байдагиймдаа.
За за энэ хаанчлалыг байгуулахын тулд эхлээд өөрсдөөсөө эхэлцгээе.
Labels:
Ертөнцийн Эзэний хаанчлал
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Sain uu bi sayhanaas neg tsuglaand yavj ehelsiimaa tegeed tend magtan duund ni uilchilj bgaa humuusiig haraad nadad ih taalagdlaa. tegeed bi gitar togloj surah gesiimaa chi nadad zaaj ugj chadah uu. please!!! minii mail kidd_cs@yahoo.com
Post a Comment