Tuesday, December 9, 2008

Айлаар зочлов

Last Sunday гэр бүлээрээ сүмээ тараад Дархаа ахынд очсон. Тэдний хүүхдүүдийг хараад үнэхээр гоё санагдсан. Тэднийх 4 хүүхэдтэй л дээ одоо ер нь бүгдээрээ том болцгоосон. Хамгийн бага нь л 2 настай. 2 охин 2 хүүтэй. Гоё байгаа биз. Зарим хүмүүс олон хүүхэдтэй болоод байгаа хүмүүсийг нохойн гөлөг шиг юун олон хүүхэдтэй гэж яридаг гэсэн гэхдээ none Christian байх гэж найдаж байна. Тийм биш шүү дээ энэ чинь Ертөнцийн Эзэний өгсөн ивээл бас шагнал шүү дээ. Би ер нь олон хүүхэдтэй болох бодолтой байдаг. Уг нь ч би эрчимтэй явж байсан л даа. Тэр ч яахав та нар нэг зүйлийг анзаар ч байна уу? Манай охин охидуудтай нь адилхан байна уу? Ялангуяа хамгийн бага Ариухантай, надад тэгэж санагдаад байдаг юмаа. Хөөрхөн байгаа биз. Нээрээ тэднийх гацуур модоо зассан гоё байна лээ шүү. Christmas ийн уур амьсгал орсон. Би гуйж байгаа гоё гацуур мод, гэрээ гоё чимэх, Christmas баяраар гоё тэмдэглэж эхнэрээ баярлуулахын төлөө. Та бүхэн хүсвэл гуйж байгаараа.

No comments: