Wednesday, December 17, 2008

Гарчиггүй

Удахгүй Их Эзэний минь төрсөн өдрийн баяр Christmas болох гэж байдаг. Есүст ямар бэлэг барих вэ? гэж их бодох юм. Олон талбар дээр хийх юм байна. Ажил, гэр бүл, үйлчлэл, гэх мэт бас шинэ жилийн баярын хүлээн авалтанд тоглож байгаа. Одоохондоо эхлээгүй байгаа л даа ирэх долоо хоногоос эхэлнэ. Хуучны дуунуудыг нотолж гаргах гээд их ажилууд байна. Миний хийх ажил бол ер дууны солонуудыг гаргаж тоглох л ажил байдаг л даа. Би өөрийнхөө ямар ч бэлтгэл хийдэггүйг л олж харж байна даа. Өөрөөсөө ичиж байна. Маш их хөдөлмөрлөж цаг гаргах хэрэгтэй байгаагаа олж харлаа. Удахгүй бас он гаргаад хийх ажил их байна. Хувийн бизнесс, сургуулийн сургалтууд ... өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлага байнаа. Гэхдээ өнөөдөр энэ цаг мөчид Ертөнцийн Эзэн намайг болон миний гэр бүлийг үнэхээр ивээж тэлж байгааг олж харж байгаадаа баяртай байна. Анх тусдаа гарах гээд хотод амьдарсан юм. Тэгэхэд одоо бодоход үнэхээр тэлэгдсэн санагдаж байна. Тэр үед айлын нэг карма өрөө(гал тогоо) түрээслээд тэр үедээ ерөөсөө хэцүү санагдаж манагддаггүй байж билээ. Одоо тэр үед байгаа өөрийгөө бодохоор иш чааваас гэмээр гэж бодмоор юм шиг. Тэгээд л хүүгээ тэргэн дээр нь тавиад энхмаатайгаа 3 уулаа гарч өгнө дөө. Ер нь их алхдаг байсан даа. Байсан байр маань хархоринд байдаг байсан. Гэрээсээ гараад хотын төврүү сайхан алхана даа. заримдаа сүмрүү алхана гэх мэтчилэн янз бүрийн газраар л явдаг байлаа. Эсвэл траллебусанд тэрэгтэй хүүгээ түрээд л орчихдог юу ч бодож санаа зовдоггүй байсаныгаа одоо л хардаг. Тэр үед ерөөсөө тийм юм бодогдоггүй байж. Дараа нь буцаад дархандаа ирээд бас нэг байрын карма өрөөнд орлоо. Арай өргөжин давхар гал тогоо хэрэглэдэг боллоо. Гэхдээ мангар хүйтэн байр байсан. Тэрэндээ ч сүүлдээ дасах шиг болсон. Харин найз нар маань ирэхэд их зутардаг байсан байх. Харин удалгүй бүр нэг өрөө байр бүтэнээр нь хөлсөлж амьдардаг боллоо. Ертөнцийн Эзэн тэлж өгсөн байгаа биз. Харин одоо бид 3 бүхэл бүтэн 2 өрөө байр түрээслэн амьдарч байгаа. Магадгүй энэ бүх санхүүгийн ачаалал хэтэрхий том юм шиг боловч ямар ч байсан өнөөдрийн байдлаар дампуураад хөөгдөж мөөгдөөгүй л байна. Ертөнцийн Эзэн бүх санхүүгийн эх үүсвэрийг хангаж өгнө гэдэгт итгэж байгаа. Бас ямар ч байсан зүгээр л тэлж байгаад маань үнэхээр баярлаж байна. Ертөнцийн Эзэнийгээ магтъя. Та бүхэндээ удахгүй болох гэж байгаа Христ Их Эзэнийхээ мэндэлсэн баярын мэндийг хүргэе. Энэ баяраараа үнэхээр Их Эзэнийгээ баярлуулж сайхан баярлаарай гэж хэлмээр байна. Ирэх жил өнгөрсөн жилийн баярын сонингоос бичнээ.

1 comment:

Melanie said...

Hey Bogi, I learned "What child is this". When do you want to practice?

Love you guys,
Mel