Friday, January 23, 2009

Сингапур явлаа (G12 conference)

International G 12 Conference 2009
Их Эзэний хайр ивээлээр удахгүй Сингапурт болох Үндэсний G12 Чуулганд оролцохоор явлаа. Хувьдаа маш их баяртай байгаа. Гэхдээ зүгээр нэг газар орон эсвэл лаг юм үзэхдээ биш Ертөнцийн Эзэн надад хараа зүрх сэтгэлээ тэлэх боломж олгож байгаад хамгийн их талархаж байгаа юм. Хүн заримдаа харж байж нүд нь нээгдээд цаашид харах хараа итгэлтэй болдог. Миний хувьд ч бас тэгдэг. Анх гитар сураад магтан дуунд үйлчилж эхлэхэд миний нүд маш томоор нээгдэж маш том агуу ертөнцөд хөл тавьсан. Удалгүй нэг удаа Австралийн магтан дууны Hillsong гэдэг багын магтаалын тоглолтыг үзээд үнэхээр алмайрч нүд минь нээгдэж байсан. Дараа нь хэд хэдэн worship concert үзсэн. Улам л ихийг мөрөөдөж бодох болсон. Яаж Ертөнцийн Эзэнд ингэж магтаалыг өргөх үү? Хэзээ ийм болох бол гэх мэтчилэн олон юм боддог байсан. Одоо тэдгээрийн нэгийг энэ чуулган дээр харна. "Delirious" та бидний сайн мэдэх Rain down, Majesty, What a friend дууг дуулдаг хамтлаг my favorite band. FCBC churchs Senior Pastors Lawrence and Nina Khong, and Pastor Cesar Castellanos гэх мэт лагууд байна гэсэн. Бас миний таньдаг Melvyn Mak хэхэхэ байна гэр бүлийн учрал дарханд ирж хийж байсан. Зарим нь санах байх.
Миний хүндэтгэдэг хүний нэг. Ертөнцийн Эзэн яаж амьдралтай нь хамт байгааг хараад үнэхээр эмээн хүндэлмээр санагдаж байсан. Очоод уулзана даа хэхэхэ. Нээрээ бодоод байсан чинь анх удаа онгоцоор нисэж үзэх юм байна. Өчигдөрхөн зүгээр бодож үзлээ л дээ. Сингапурьт оччихсон conference дээр гэж бодлоо. Тэр үед надад ямар санагдах бол гээд тэгсэн шууд уйлах байх гэж бодоод яагаад юм бол гэсэн зүгээр л тэнд байгаа хүмүүс тэр магтаал гээд л Ертөнцийн Эзэний хайраар л энэ хүмүүс нэгдэж түүнийг магтан хүндэлж байгаа шүү дээ. Түүний яруу алдар сүр жавхлан нь энэ байх. Хайртай хүмүүс түүнийг магтан алдаршуулж байгааг хараад Их Эзэн баяртай байна байхаа. Гэхдээ жинхэнэ зүрх сэтгэлийн магтаал л биш бол. Praise the Lord.

1 comment:

My Lord Jesus said...

Singapore yvhaar setgel hodloj bgag chin harah saihan bna. Olon zuiliig olj haraad ireerei. Tomor setgedeg bolood... Melvyn ps uneheer lag hun shu! sanaa niilj bna