Monday, December 13, 2010

Passion залуучуудын хөдөлгөөн





Passion нэртэй залуучуудын хөдөлгөөн энэ оны 12 сард эхэлсэн бөгөөд залуучуудын сонирхол хүсэл соёлд нийцэн хамтдаа цуглаж авралын сайн мэдээг тарааж байгаа хөдөлгөөн юм. Эхний хөдөлгөөн 12 сарын 4 нд болсон бөгөөд 100 гаруй залуучууд хамрагдсанаас 80 орчим хувь нь шинэ залуучууд байсан юм. Бид хамтдаа 7 хоног бүр энэ хөдөлгөөнийг 12 сарын турш хийх бөгөөд хамгийн сүүлийн долоо хоногт Есүс Христийн тухай сайн мэдээг тарааж Есүст итгэх шийдвэр гаргуулах болно. Энэ хөдөлгөөний төлөө хамтдаа нэгдэн гуйхад та бүхнийг урьж байна. Олон олон залуучууд гэмт амьдралтайгаа ухааран ойлгож түүнийгээ хаях хэрэгтэйг мэдэж Есүс Христийг аврагч Эзэнээ болгох болтугай.

No comments: