Monday, July 11, 2011

Сэтгэлд хоногшсон аялгуу тоглолт сайхан болж өнгөрлөө.


Сэтгэлд хоногшсон аялгуу нэртэй Эргэн дурсахуй тоглолт саяхан болоод өнгөрлөө. Texas restaurant bar нд болсон энэхүү тоглолтонд Дуучин СТА Оюунчимэг эгч маань урилгаар хүрэлцэн ирж үзэгч олныг баясгаж нэгэн өдрийг эргэн дурсагдхаар сайхан өнгөрүүллээ. Үзэгчид үнэхээр доргио байсныг онцолж хэлмээр байна. 

Мөн бидний тоглолтыг зорьж ирсэн бүх үзэгчиддээ дахин дахин баярлалаа гэж хэлье. Тоглолтонд 200 гаруй хүн ирсэн бөгөөд ТАХ дуусч зарим үзэх хүсэлтэй хүмүүс маань үзэж чадалгүй буцсан бөгөөд тэр хүмүүст хандаж хэлэхэд удахгүй дахин тоглолтоо хийх болсоноо дуулгахад таатай байнаа. Үзэгчдийн хүсэлтээр 7 сард Улсын их баяр наадмаар 2 өдөр жинхэнэ доргио амьд шоу тоглолтийг хийх боллоо. 

No comments: